You are currently viewing Цахилгаан тасарч гэрлэн дохио, АТМ-ууд ажиллахгүй болов

Цахилгаан тасарч гэрлэн дохио, АТМ-ууд ажиллахгүй болов

Гэрлэн дохио ажиллахгүй болсон тул 132 уулзвар, цэгт цагдаа нар биет зохицуулалт хийж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Эрчим хүчний яамнаас 16:30 цагт өгсөн мэдээллээр “Дулааны IV цахилгаан станцад гэмтэл  гараагүй байна. Урьдчилсан байдлаар 203, 204-р шугамд гэмтэл гарсан гэж үзэж шалгалтын баг ажиллаж байна. Цахилгааныг эхнээс нь холбож байна. Нэн түрүүнд эрүүл мэндийн байгууллагуудыг эрчим хүчинд холбоно. Улс даяар цахилгаан тасраагүй. Төвийн бүсээс эрчим хүчээ хангадаг аймгуудад цахилгаан тасарсан” гэсэн юм. Одоогийн байдлаар цахилгаан түгээлт хэзээ хэвийн үргэлжлэх талаар мэдээлэл байхгүй байна. 

Leave a Reply