You are currently viewing Орхон сумын коронавируст халдварын /Ковид-19/-тай тэмцэх ажлын ололт, дутагдалтай талын мэдээлэл

Орхон сумын коронавируст халдварын /Ковид-19/-тай тэмцэх ажлын ололт, дутагдалтай талын мэдээлэл

Нэг. Коронавируст халдвар /Ковид-19/-тай тэмцэх ажлын ололт, дутагдал:

3.1. Ололт, амжилт, давуу тал, үр дүн:

Коронавируст халдвар /Ковид-19/-тай үед ард иргэд төрийн байгууллагаас өгч байгаа мэдээллийг түргэн шуурхай авах хүсэл эрэмэлзэлтэй болсон.

Мэдээллийн урсгалыг зөвөөр тусгаж гэр бүл болон хайртай хүмүүсээ халдвараас сэргийлэх арга барилд суралцсан.

Малчид иргэд коронавируст халдварын үед зорилгогүйгээр төв суурин газраар зорчихгүй байгаагаас үүдэлтэй өрх гэр бүлийн эдийн засагт хэмнэлт гарсан.

3.2. Дутагдалтай буюу цаашид анхаарах асуудал:

Гэрээр үйлдвэрлэл явуулж, өрхийн амжиргаагаа залгуудаг иргэдийн орлого зогссон.

Төрийн байгууллагуудаас төлөвлөгдөөгүй зардал их гарч, орон нутгийн эдийн засагт хүндрэл учирч байна.

Постын эрүүл жижүүрт гарч байгаа албан хаагчдын зан харилцаа, зөрүүтэй мэдээллээс шалтгаалж иргэдийн зорчих хөдөлгөөн хүндрэл учирч байна.

Төрийн албан хаагчид цахим болон гэрээр ажиллах нь малчид иргэдэд хүндрэл бэрхшээлтэй төрийн үйлчилгээ авахад удааширалтай байна.

Хоёр. Хүндрэл, бэрхшээл, дүгнэлт, санал:

4.1. Хүндрэл бэрхшээл:

Дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан төрийн байгууллага , айл өрх,иргэд хашаа, байшин барих тохижуулах, бүтээн байгуулалтын ажил хийхэд коронавируст халдварын үед удаа дараа хол хорио тогтоосон нь маш их хүндрэл бэрхшээлтэй байна.

4.2. Дүгнэлт
4.2. Санал:

Төрийн байгууллага ард иргэдийн санал хүсэлтийг сонсож, гарах шийдвэртэй тодорхой тусгаж , дамжлаг багатай ойлгомжтой мэдээллийг хүргэх

ОРХОН СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

Leave a Reply