Powered by Drupal

Соёлын төв

2016 оны 09-р сарын 23,24 -ны өдрүүдэд Нүүдлийн тамгын газрынхантай Халиун багт очиж иргэдэд нүүдлийн номын сангаар болон урлагаар  үйлчиллээ. 

Соёлын төв

Соёлын төв нь Олон Улсын Ахмадын баяраар ахмаддуудын дунд урлаг, спортын арга хэмжээнүүдийг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Үүнд: Теннис, шатар, танин мэдэхүйн АХА тэмцээн, 1 минут 50000, Караоке дууны тэмцээнийг зохион явууллаа. Энэ арга хэмжээнд нийт 100 гаруй ахмадууд оролцлоо.  

 

 

 

 

 

Суурь боловсролын сургууль

2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлөвлөгөөг ерөнхий менежерээр  батлуулан ажиллаж байна.

" Баялаг бүтээгч- Ахмадууд 2016" үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.

" Ахмадуудаа хайрлая" аяны хүрээнд олон улсын ахмадын баярыг угтан " Баялаг-бүтээгч ахмадууд -2016 " үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Тус үзэсгэлэн худалдаанд ахмадууд өөрсдийн хөдөлмөрийн үр шим болох төмс хүнсний ногоо, даршилсан бүтээгдхүүн, жимс, жимсгэнэ, оёдол, гар урлал, цагаан идээ зэрэг бүтээгдхүүний төрлөөр оролцлоо.
Баялаг бүтээгч ахмадуудыг 5 төрлийн номинацаар шалгарууллаа.

Өртөөчилсөн явган аялал зохион байгууллаа.

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан " Ахмадуудаа хайрлая" сарын аяныг зарлаж тус аяны хүрээнд " Ахмадаа сонсьё- Өртөөчилсөн аялал" -ыг зохион байгуулж, сум орон нутагт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд, албан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцуулж, ахмадуудын дуу хоолойг сонслоо. Эрхэм хүндэт ахмадууд та бүхэндээ Олон улсын ахмадын баярын мэнд хүргэе.

Pages

Subscribe to Цахим сум - Жишээ сайт RSS