Powered by Drupal

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРТ ИДЭВХИТЭЙ ОРОЛЦООРОЙ

ОРХОН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ХАРААГАА ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ЗОРИЛГООР 2016 ОНЫ 10 САРЫН 13-Ы ӨДӨТ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУЛ ИРГЭД ХӨДӨЛМӨРЧДИЙГ ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

ХАЛИУН БАГТ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Халиун багт 2016 оны 09 сарын 28-29 хооронд ЗДТГ-тай хамтран "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулсан. Өдөрлөгийн үеэр урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж 58 иргэдийг хамруулж 20 иргэнд 175,000 төгрөгний хөнгөлөлттэй эм олгож ард иргэдэд "Зүрхээ хамгаалъя" сэдвээр сургалт зохион байгуулж нийт 33 иргэн хамрагдсан байна.

АХМАДЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Эрүүл мэндийн төвд ажиллаж байсан ахмадуудаа  хүлээн авж гарын бэлэг гардуулан 2016 оны 09-р сарын 29-д хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

МААНЬТ БАГТ ТОЙРОЛТ ҮЗЛЭГ ХИЙСЭН.

Мааньт багт 9 дүгээр сарын 21-23 хооронд их эмч Ж. Дэнсмаа, эх баригч бага эмч Г. Октябрь нар цагдаагийн албатай хамтран тойрон үзлэг шинжилгээ зохион байгуулж ажилласан. Ажиллах хугацаандаа багийн 150 иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж "Артерийн гипертензи", "Чихрийн шижин", "Хөх, умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг" сэдвээр сургалт зохион байгуулж сургалтын гарын авлага тараан хөх, умайн хүзүүний үзлэгт 13 эмэгтэйг хамруулж хөнгөлөлттэй жороор 128, 000 төгрөгийн эм олгосон байна.

Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ

ВАКЦИНЖУУЛАЛТЫН ТУХАЙ

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд  Хувийн мал эмнэлэгүүд вакцинжуулалтын ажиллаа амжилттай зохион байгуулалттай явагдсан.

Pages

Subscribe to Цахим сум - Жишээ сайт RSS